CEA NGO
Байгаль хамгааллыг уламжлалт мэдлэг, орчин үеийн шинжлэх ухаантай холбон хөгжүүлнэ.
Бид Монгол орны байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулах зорилготой төрийн бус байгууллага юм.
Бидний тухай
Монгол орны байгаль орчин сүүлийн 30 жилд ихээхэн өөрчлөлтөд орж, байгалийн унаган төрх алдагдаж байгаа нь монголчууд бидний олон зуу, мянган жилийн туршид өвлүүлэн ирсэн байгаль эхээ хайрлах, хамгаалах ухаан суларч буйтай тодорхой хэмжээгээр холбоотой билээ.
Манай төрийн бус байгууллага нь өвөг дээдсээс уламжилж ирсэн уул, ус, ургамал, амьтнаа хайрлан хамгаалах арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, судалгаа шинжилгээний үр дүнтэй уялдуулан өнөөгийн нөхцөлд байгаль эхээ хэрхэн хамгаалах талаар байгаль орчинд ээлтэй, нийтэд хүртээмжтэй үйл ажиллагаа, сургалт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн зорилготой.
Энэхүү зорилгын хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн оролцоотой хамгааллыг дэмжих, санхүүжилт татах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын төрийн бодлого, түүний хэрэгжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Үйл ажиллагаа
Байгаль орчныг хайрлан хамгаалах үйлсийг дэмжих
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн нутгийн иргэдийн эх нутгаа, амьдрах орчноо хамгаалах үйлсийг дэмжин ажиллана.
Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын сургалт
Монголчуудын уламжлалт арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололт, судалгааны үр дүнтэй хослуулан нутгийн иргэдэд байгаль хамгааллын сургалт зохион байгуулна.
Биологийн олон янз байдлыг хамгаалах
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс болон коридор бүс нутгийн биологийн олон янз байдлын байнгын, тогтвортой мониторинг, судалгаа шинжилгээнд тулгуурлан хамгааллын ажлыг хэрэгжүүлнэ.
Санхүүжилтийг татан төвлөрүүлэх
Олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтын байгууллагуудын байгаль орчин, нийгмийн шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн тогтвортой хамгааллын ажлын санхүүжилтийг бий болгоно.
Хэрэгжүүлэх төслүүд
1. Иргэдийн хүрээлэн буй орчны талаарх боловсролыг дээшлүүлэх
2. Байгаль орчныг хамгаалах ажилд хөрөнгө оруулалт бий болгох
3. Байгаль орчны тогтвортой менежментийг бий болгох
4. Байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт оролцож буй иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох
Тайлан
Манай байгууллагын үйл ажиллагааны тайлан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээлэл, цаашдын үр дүнгийн үзүүлэлтүүдийг энэ хэсэгт нийтэлнэ.
Холбоо барих
Хамтын ажиллагаа, төсөл, санхүүжилт, сургалт болон бусад асуудлаар бидэнтэй холбогдоно уу.
Имэйл: info@ceaunited.com
Вэбсайт: ngo.ceaunited.com
Байршил: Улаанбаатар, Монгол
